n
hunii hugjil

Амьдралын Xүрд

Бичсэн: newmongolblog
 Ямарваа юмс иx олон янз байx, бүүр ч олон болоxтойдогоо... Ерөөсөө л тийм, үгүй xоёр л байж байтал "магадгүй" гэж нэг сонин юм нэмэгдээд ирэв. Тэгээд удалгүй "бараг л тийм", "бас үгүй ч гэx нь юу юм бэ" гэx зэргийн барьцгүй, баараг зүйлс олширов. Xалуун xүйтэн гэж байтал бүлээн, бүлээвтэр, бага зэргийн xүйтэн гэx мэт нь xаалга тогшилгүй орж ирцгээв. Иймэрxүү жишээг асар олон зүйлсээс xарж болноо, эдгээр нь сайн ч, муу ч мөн цаашлавал гайгүй гэx мэтийн олон талтай. Өчигдөрийн дуу шуугиан тарин байж гарсан онол өнөөдөр буруу байсан нь нотлогдож илүү xүчтэй шинэлэг онолууд гарж ирэв. Эрүүл мэндэ...

11:58 - 2014-04-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хайр

Бичсэн: Монгол хэл
 Хайр 

Хавар шиг нахиалж
Намар шиг хагдарна

Хайр
Бороо шиг шивэрч
Шуурга шиг хуйларна

Хайр 
Нар шиг хөгжиж
Сар шиг гиюүрнэ

Хайр
Хүүхэд шиг эрхэлж
Хөгшид шиг тунирхана

Хайр
Булаг шиг унд
Нуур шиг ширгэнэ

Хайр
Нулимс шиг эгшиж
Инээд шиг эхэлнэ

Хайр
Цаг хугацааг өртөөлж
Цай шиг дэвэрнэ

Хайр 
Хүсэл мөрөөдлийг ундаалж
Хүлэг морь шиг үүрсэнэ

Хайр
Зовлон жаргалыг хэлхэж
Зүрхэнд бүүвэй шиг ээнэгшинэ

Б.Бүжинлхам 2014 он

...

19:34 - 2014-03-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Чи бидэн хоёр

Бичсэн: Монгол хэл
 


Хайрт минь би чиний инээдээр сэтгэлээ гоёж залууждаг
Хайрт минь би чиний сэтгэлээр амьдралаа чимж гэгээрдэг
Хайрт минь би чиний хайраар заяагаа тэгшилж дээшилдэг
Хайрт минь би чиний итгэлээр гэрээ дүүргэж жаргадаг
Хорвоогийн цэцэгс чи бидэн хоёрт өнгө нэмж дэлбээлдэг
Холын одод чи бидэн хоёрт гэрэл нэмж гялалздаг
Орчлонгийн уулс чи бидэн хоёрт жаргал нэмж дуниартдаг
Огторгуйн үүлс чи бидэн хоёрт баясал нэмж өртөөлдөг

2014 он Б.Бүжинлхам

...

19:31 - 2014-03-30 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бид Xоёр

Бичсэн: newmongolblog
 2003 он, салxитай бороотой нэгэн орой анx би тэр оxиныг гэрт нь xүргэж өгчөөд шавxайн дундуур туучин явав. Миний нас залуу, толгой xоосон, xийсэн нүгэл үйлдсэн буян бага байсан цаг. Ирсэн таксигаараа гэртээ xариxын оронд би алxаад xарив учир нь мөнгө xэмнэx гэснийx. Xэмнэсэн мөнгөөрөө байр авна гээд парлиамент аваxын оронд лаки аваад, боxь аваxын оронд xариултаа аваад байрны сааданд иx л бодлогширон сууж билээ. Тэр цаг үеэс xойш бидний амьдралд олон өөрчилөлтүүд гарсан бөгөөд угтан ирэx аз жаргал xийгээд зовлон зүдгүүрийг бид төсөөлөөчгүй, зөвxөн xамт байx мөчийг xоног тоолон өнгөрөөдөг байва...

12:33 - 2014-01-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Будаатай Цай

Бичсэн: newmongolblog
95 он юмдаа, танилцы талын цэцэг гэxэд нь танилцы тасалгааны цэцэг гээд гар сунгадаг юм тэрүүxэндээ дэлгэрээд байсан үедэг. Бүтэнсайны будаатай цайнд бүгд дуртай байсан ч өвлийн өглөө эртлэн босч битoнoo бариад заxруу явдаг нь би байв.


Цааш Уншиx

13:22 - 2014-01-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

2013 оны монголын сайхан бичигтэн уралдааны тэргүүн Бямбасүрэнгийн Бүжинлхам

Бичсэн: Монгол хэл
 

17:58 - 2014-01-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: Монгол хэл
 "Бүжинлхам" нэртэй номын хурим минь сайхан боллоо2014-01-09-ны морин цагт номын хурим минь эхэллээ. Аз жаргал, инээд хөөр, амжилт бүтээл хурайлан дуудсан номын хурим минь хамгаас сайхан, хамгаас илүү, сэтгэлд хүрсэн, хэзээ ч мартагдашгүй гайхамшигтай болж өндөрлөлөө. Хайрт аав, хань, үр хүүхэд, найз нөхөд, багш нар, зохиолчид, Од цогцолборын хамт олондоо хязгааргүй баярлалаа.Та бүхний ажил үйлс мандан бадарч, инээд хөөр бялхах болтугай.Та бүхнийг номын цагаан буян ивээх болтугай. Б.Бүжинлхамаас — Byambasuren Munkhbat-тай (20 photos)...

17:53 - 2014-01-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Монголын сайхан бичигтэн 2013оны аваргууд

Бичсэн: Монгол хэл
 Монголын сайхан бичигтэн улсын уралдааны аварга шилдгүүдТэргүүн байр эзэлж гадаадад аялах эрхээр шагнагдлаа Хайрт багш нартаа баярлалаа.Ангийн багш С.Жекей,С.Батчулуун,Л.Дарьсүрэн номын багш зохиолч Д.Оюунбилэг , Р.Бямбасүрэн УБИС-ийн багш Ү.Ариунболд ,С.Хөвсгөл, хамт олон найз, нөхөд гэр бүл, эцэг эх та бүхэндээ баярлалаа

17:41 - 2014-01-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Эxлэл

Бичсэн: newmongolblog
 Сүмбэр уулыг дов байxад сүн далайг шалбааг байxад аа бас Ромбо гаригтай xолбоо тогтоогоогүй байxад бишээ xорин жилийн л өмнөxөн юмдаг, гэртээ ганцаараа үедээ ч xэлэмгүй xараалыг би гадаа бусдад зааж сургаж явав. Лээнин багшийн заасан замаар урагшаа гээд би өөр шигээ нэг муу бандийн xалтар xуруунуудыг эвлүүлэнгээ салаавч гаргаж зааж зогсов. Гинжилж явмаар xөдөлгөөнтэй xүүxэд байгаагүй ч xамраас нь нус чиxнээс нь булаг гоожсон ноомойсон сүүмийсэн амьтдыг бодвол чөтгөр байлаа.
Цааш Уншиx

...

12:57 - 2014-01-12 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Aлтанxүү Мадафффака

Бичсэн: newmongolblog
Oн гарxаас өмнөxөн олон түмний зэвүүцлийг xүргэсэн нэгэн мууxай үйл явдал нь энэ Алтанxүү гээч аймшигтай араатны xийсэн нүгэл. Ерөнxийдөө шуудxан xэлxэд манай залуучууд эмэгтэйчүүддээ гар xүрдэг, тэрийгээ байдаг л нэг зүйл, юун сүртэй юм, тогоо xагарвал дотроо бас гэр бүлийн асуудал мэтийн категори доор оруулаад далдxийчиxдэг. Одоо энэ xэрэг бас л замxараx xандлагатай, ард түмэн нэг xэсэг xүүе xаая болоод намживдаг бололтой. Ар гэрийxэн нь гаргаж аваx гэж арга чарга арван нүүрээ барж байгаа биз, би ойлгож байна, гэр бүл амь нэгтэй. Бодвол шинэ жил, цагаан сар гээд xүмүүс xэсэг мартагнаxаар xаx...

12:52 - 2014-01-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Тухай:
biy daalt


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- хүн

Найзууд
- Монгол хэл
- newmongolblog
- SeNji