n
| hunii hugjil |
Мөн чанар
Хүн чанарын сүүдэрт Могой өндөглөжээ Там гэлдэрнэ
Хилэнц нүгэлийн ухархайд Харуусал сүүдэрлэжээ Диваажин наашилна
Хүн чанарын сэнтийд Хэрээ заларчээ Мөхөл үнэртэнэ
Өш хонзонгийн нударганаас Өршөөл зууралдана Нулимс тунгалагшина 2014 оны 4 дүгээр сар 22 /Б.Бүжинлхам/ 12:34 - 2014-04-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБид
Хүй цөглөсөн бууцны халуун илчээс
Хөхөл даахитай үрсийн гэгээн инээдээс Онгод хурайлан омогших ариун сургаалаас Нярайлж нялхрах хорвоогийн алтан хормойноос Сэмэ... 09:42 - 2014-04-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХүүхэд нас Инээдэндээ бялуурсан хүүхэд нас минь санаанд уяатай бодол шиг өнжинө. Мөрөөдлөөр жигүүрлэсэн сэтгэл минь цэлмэг тэнгэрт мандсан нар шиг гэрэлтэй, өвсний толгойд шүүдэрлэн буух сондор шиг тунгалаг санагдана. 22:39 - 2014-04-17 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУрсах мөрөн булгаас эхтэйТүмэн зүйлийн шувууд цугларсан үзэсгэлэнт хөндийд ид шидтэй, анагаах увидастай нэгэн булаг мэндэлжээ.Тэр цагаас хойш өд сөдөө гайхуулсан гоёмсог шувууд булгийн ариун усаар ундаалдаг болсон бөгөөд өөрсдийн үзэсгэлэн гоог түүнд ам булаалдан сайрхдаг болжээ. Тэдний хоосон яриа, ихэмсэг дүр төрхнөөс залхсан булаг удалгүй ганцаардаж эхэллээ. Гуньж гутрах тусам ундарга нь хатаж ширгэж байгааг мэдэрсэн булаг хэнээс аврал гуйхаа мэдэхгүй уйлж суутал урьд өмнө огт үзээгүй хоёр бараан шувуу нисэн ирж ундаалж байснаа гэнэт ийн асуужээ. –Рашаан усаараа бусдыг ундаалж байдаг ачтан буянтан минь юунд ин... 18:19 - 2014-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихУрсах мөрөн булгаас эхтэйТүмэн зүйлийн шувууд цугларсан үзэсгэлэнт хөндийд ид шидтэй, анагаах увидастай нэгэн булаг мэндэлжээ.Тэр цагаас хойш өд сөдөө гайхуулсан гоёмсог шувууд булгийн ариун усаар ундаалдаг болсон бөгөөд өөрсдийн үзэсгэлэн гоог түүнд ам булаалдан сайрхдаг болжээ. Тэдний хоосон яриа, ихэмсэг дүр төрхнөөс залхсан булаг удалгүй ганцаардаж эхэллээ. Гуньж гутрах тусам ундарга нь хатаж ширгэж байгааг мэдэрсэн булаг хэнээс аврал гуйхаа мэдэхгүй уйлж суутал урьд өмнө огт үзээгүй хоёр бараан шувуу нисэн ирж ундаалж байснаа гэнэт ийн асуужээ. –Рашаан усаараа бусдыг ундаалж байдаг ачтан буянтан минь юунд ин... 18:16 - 2014-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХожимдсон гэмшилНар хур тэгширсэн зуны найртай улирал байлаа. Өнгө алагласан цэцэгсийн үнэрт хангай дэлхийн хамаг амьтад согтсон мэт дуниартана. Хээнцэр гоёмсог эрвээхийнүүд өчүүхэн чөлөө завгүй эргэлдэн бүжнэ. Тэр эрвээхийн бүлд эрх нь дэндсэн, дураараа нэгэн эрвээхий цэцэгсийн тоос шүүсэнд далавчаа будан өдөржингөө сэлгүүцдэг байлаа. Гэр бүлийнхэн нь түүний савсаг занг шүүмжилж даруу төлөв байхыг сургадаг боловч –Муусайн царай муутай юмнууд үзэсгэлэн гоо надад атаархаад байж сууж чадахгүй байгаа юм. Та нараар заалгасан заалгаагүй би өөрийн дураар амьдрах болно гэж э... 18:13 - 2014-04-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихЗулЭмээ ариун гэгээн бурхдын өмнө зул өргөнө. Өчүүхэн жаахан гэрэл яаж далд ертөнцөд зүдэрч яваа түмэн амьтдыг зовлонгоос гэтэлгэж зөв зам мөрийг олоход нь тусалдаг гэж бодохлоор түүний агуу хүч чадалд сөгдөж биширмээр санагдана. Зул зөвхөн тосноос бус ерөөл буян, өршөөл өглөг, дурсамж дурдатгалаас цацарч байгаа өнө мөнхийн гэрэл гэгээ юм. Хүний дотоод мөн чанар, цаг хугацааны үнэ цэнийг бидэнд мэдрүүлж чаддаг учраас зул өөрөө бүхнээс хүчтэй, бүхнээс гэрэлтэй байдаг байх. Өвөг дээдсийн зүрх сэтгэлд асч бадарсан тэр л ариун нандин гэрэл гэгээг бид арчаагүй дорой сэтгэл, атаа жөтөөгөөр бөхөөчих... 18:12 - 2014-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСаран авхай
Түмэн од мичид гялалзах шөнийн тэнгэрт үзэсгэлэнт саран авхай заларна. Толь шиг мэлтэлзэх нуурын толионд тольдон, инээмсэглэж байхыг нь харсан нэгэн хүн их дуугаар –Үүрд гуниглаж суудаг, аз жаргалгүй сар чи хүмүүс бидэнд үргэлж атаархдаг байх. Яахав, чамайг үзэсгэлэн гоо бүсгүй болоод газар дэлхий дээр бууж ирвэл авгайгаа болгож авъя гэж тохуурхон орилжээ. Хариуд нь -Орчлон ертөнцийн сайхан бүхнийг харж баясдаг болохлоор би хамгийн аз жаргалтай. Алтан дэлхийн хүмүүст итгэл найдварын гэрэл гэгээг хэнээс ч харамлахгүй, адилхан бэлэглэдэг учраас өчүүхэн ч ганцаардаж гунигладаггүй юм. Хара... 18:10 - 2014-04-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЦасХязгааргүй цэлийх өвлийн тэнгэрээс үй түмэн цасан ширхэг эргэлдэн эргэлдэн бууна. Түм бумаар асгарах ширхгүүд газрын хэвлийд нялхарч эрхлэхэд сэтгэлд минь гэгээн бодлууд цастай зэрэгцэж бударна. Түүх дурсамжийг агуулсан тэр бяцхан ширхгүүд өөр өөрийн өнгө, хэлбэр дүрстэй ажээ. Аав ээжийн сэтгэл шиг цэцэгсийн цоморлиг, энхрий үрсийн инээд шиг эрвээхий, амраг хайрын итгэл , анд нөхдийн ерөөл шиг цэнхэр навчис, алтан шар зөгийнүүд сэтгэлийн амгалан тэнгэрээс шүхэрлэн шүхэрлэн бууна. Хэсэг хэсгээр будрах тэр цасан ширхгүүд цаг хугацаанд н... 14:53 - 2014-04-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихшагайНэгэн өглөө би гоё ганган хувцасласан эрхэмсэг дүр төрхтэй хүнийг олж харлаа. Уран цэцэн үг ярианд нь автсан хүмүүс түүнийг бурхан мэт хүндэлж, хэлсэн ярьсан бүхнийг нь дуулгавартайгаар дагахыг хараад тэссэнгүй очиж үзэхээр шийдлээ. Үнэхээр үг ярианд нь алгуурхнаар уусч аажимдаа ажил төрлөө, хэн гэдгээ умартаж зөвхөн түүний амттай ярианд хөөрч зугаацсаар хэчнээн цаг хугацаа өнгөрснийг мэдээгүй байтал гэнэт миний өврөөс өөдсийн чинээ шагай уначихлаа. Гайхан харвал аав бид хоёрын байнга тоглодог тэр шагай гэнэт амь орон надаас зугтаалаа. Хар бага наснаасаа өдий хүртэл биенээ... 14:51 - 2014-04-09 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих |
Тухай: biy daalt Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - хүн Найзууд - Монгол хэл - newmongolblog - SeNji |