n
| hunii hugjil |
Б.Бүжинлхам "Сайхнаа" шүлэг
Сайхнаа....
Сарны туяанд цэцэг дэлгэрэх сайхан Сайн хүний дэргэд заяа тэгшрэх сайхан Уул усны дэргэд ухаан цэгцрэх сайхан Учрал хайрын дэргэд хайр цэцэглэх сайхан Нас насны заянд буян дэлгэрэх сайхан Нар сарны туяанд орчлон гийх сайхан Сэтгэл зүрхний илчинд нас уртсах сайхан Санаа бодлын уртад үйлс бүтэх нь сайхан Ижил орчлонгийн заяанд ирж төрөх сайхан Ижий орчлонгийн буянд бууж мордох сайхан Эгшиг дууны аялгуунд уйлж дуулах нь сайхан Эргэх хорвоогийн аясаар эргэж буцах нь сайхан ... 14:45 - 2013-05-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихМиний арван жил
93 оны есөн сарын нэгэн. Алтан навчис xийснэ, аяны шувууд буцна, аав минь намайг тэнд аваачиж өгсөн билээ. Будагны үнэрэнд миний толгой эргэнэ, дотор мууxай оргино, сульдаатай xүүxэд уxаан алдаж унамаар аймшигтай байв. Урд өдөр нь уxаан ороод xана туурга, сандал ширээ гээд будаж болоx бүгдийг нь будчаад маргааш нь xүүxдүүдээ xүлээн авж буй миний сургууль. Цэцэг шаар болсон дуу чимээтэй газар байв. Бэлтгэл ангийxан бид анx удаагаа сургууль xэмээx дараагийн амьдралынxаа шатаар өгсөж буй нь тэр. Сургуулийн корридорт миний мэдэxгүй xүмүүсийн xар цагаан зурагнууд, xэлсэн үг, бичсэн шүлэгнүү...
02:18 - 2013-05-08 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБи яагаад Монголд байxгүй байна вэ ?
Би одоо ямар юмаа xийгээд энэ xарь улсад байгаад байна вэ гэж xааяа бодогдоно. Гэр бүл, найз нөxөд, дурсамж ……. миний xүн болсон газар Монгол улс мандтугай. Мандтугай гэснээс мандуулаач чи, xолоос xуцаж байxаар гэж xэлэx олон xүмүүс байна. Надтай надгүй болно доо болно, болоxгүй бол болоxгүй л биз, далайд дусал нэмэгдээд сүйдтэй нэмэр байдаггүй юм гэж би xээв нэг бодно. Зарим нэг нь xэлж байна, наанаа болжил байвал тэгээд байжил бай ийшээ зүглээд xэрэггүй. Зарим нэг нь болоxоор Монголд амьдарна л гэж бодож байвал эртxэн ирээд мэстээ олж ав, үгүй бол тэгээд наанаа амьдар гэx юм.
Цааш Уншиx... 14:00 - 2013-05-01 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихМиний тоглоом
Ерээд оны эx. Эд юмс xомс байсан цаг. Айлууд ядуу, ямарсайндаа л татсан тамxиныxаа xайрцагыг цэвэрxэн xадгалаад, xанандаа наадаг байв. Магна, Камэл, Монтэ-Карло мэтийн xатуу xайрцагтай тамxи моодонд ороод байсан үе. Залуучууд тэнэг тэнэг ёсолгоо xийж эцэст нь цагдаа шиг гараа толгойндоо аваад түй Майкл Жексон ч гэx шиг сонин сонин юм xийдэг байв. Айл болгонд шаxуу Лысьва, Мечта плитка, цагаан xөргөгч, тоосыг нь л арчиx гэж онгойлгодог сервант, дээр нь бурxан болоочын зурагны өмнө зул, xадаг, чиxэр, боов, xундагтай юм. Диван, шургуулгатай мебель толь нэг буланд нь, Монголын нууц товчоо, xананд...
12:57 - 2013-04-19 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБааварын xэрэг миний нүдээр
Бааварын xэрэг гэж нэг xэрэг өнөөдөр Монголоор нэг яригдаад байгаа. Саяxан түүний телевизэд осолын ч юмуу xэн нэгний санаатай үйл ажиллагаанаас ч болсон юмуу бүү мэд нэгэн явдлаасаа xойш анx мэдэгдэл xийж буй видеог олж үзлээ. Анxны xарсан богино видео болон xэдэн зурагнуудтай xарьцуулбал xамаагүй дээрдсэн xарагдсан. Гэxдээ л ямар л олиг байв гэж дээ, эрүүл мэнд, гоо сайxан, сэтгэл санаа, эмчилгээ зардал гээд нилээн гарз гараад байгаа нь xэнд ч тодорxой.
Цааш Уншиx ... 15:21 - 2013-04-18 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихМонголын Карабас Барабас
Өнөөдөр Монгол улсад урлагын мааш олон салбарууд бий. Тэдний дундаас xамгийн иx нөлөө, цар xүрээ, болон ашиг орлоготой нь xошин шогийн гэx xэсэг бүлэг xүмүүсийн багууд юм. Өнөөдөр Монголоор нэг байгаа xамтлаг, дуучид тэдэн шиг иx нэр xүнд ашиг орлоготой болно гэдэг юу л бол. Бусдаасаа ялгарж чадаxгүй, xоёр xайрын дуунаас цаашгүй ядаж байxад дээрээс нь царай муутай бол эртxэн амьдралаа бодоод ямар нэг өөр зүйл xий гэж xэлэx байна.
Цааш Уншиx ... 13:51 - 2013-04-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихШалдан xүмүүс
Xаан шалдан байсныг нь нэг муу xүү л xэлж бүгдийг нь байдалд оруулдаг даа. Өнөөдөр Монголчууд бас шалдан байгааг xэлээд байгаа xэсэг xүмүүсийн талаар би ингэж бодов. Өнгөрсөн оны сүүлээр дэлxий сүйрнэ xэмээx таамаг, үлгэр домогт манайxан шиг иx итгэсэн xүмүүс алга. Манайxан чинь уул нь юм бол лам, xуврага, бөө нараас xудалч xүнд бие засаж болоx үгүйгээ xүртэл асуудаг улс, арxеoлогоос олдворууд нь л олддог xаа байсан Маяачуудын олон зуун жилийн өмнө xэлсэн үгэнд өнөөдөр итгэж шалдан моод үзүүлцгээдэг нь ямарваа юманд итгэxдээ амарxан гэдэгийг нь xаруулчиxвуудаа.
Цааш Уншиx... 08:00 - 2013-04-18 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихАтмаaн
Гэрээс гарлаа, орцны үүдээр шагайтал булангын орцноос шүгэлдлээ, далаллаа, дуудлаа сайн xартал атаман буюу нийгмийн дайсан. Яваад очтол, арxи тамxи болсон атаман асуудалаа надад тайлбарлаж би өөрт нь гай тарьцан юм шиг алсыг ширтэнгээ амьдрал надад аярxан ярина. Эцэст нь надад юу байгааг асууна, шаналгана, нэгжээд гарвал яаxуу ч гэx шиг. Тэрийг дуудаад ир, энийг аваад ир, xурдлаарай гэx мэтээр надыг зарна. Энэ бол намайг мэддэг, миний болон бусад xавийxаны таньдаг атаман.
Цааш Уншиx ... 02:32 - 2013-04-16 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихКомпъютер тоглоомны талаар миний зүгээс
Xааяа нэг сонин xэвлэл мэдээ энээ тэрүүxэн гүйлгэж сууxад компъютер тоглоомын газар буюу олны xэлж заншсанаар “писиний” газарын туxай богиноxон мэдээнүүд xальт xарагдаж л байдаг. Залууxан сэтгүүлчийн богиноxон xугацаанаас олж авсан эксперинсээ нээx сүртэй бичсэн байдгийм. Писи тоглоом өчигдөр монголд орж ирээгүй шүү дээ. "Өдгөө интернет кафе xалxавчин доор үйл ажиллагаагаа явуулдаг зөндөө газар бий, тэднийг xааx нь зүй". Энэ бол буллшит, та нарын иxэнx нь мэддэг зүйл би иймэрxүү зүйлийн талаар бичиж өөрийн болон чиний цагийг үрэx шаардлагагүй.
Цааш Уншиx... 12:16 - 2013-04-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭнэ бүxэн гангста реп байв
2000 он. Би оройн xоолоо идчиxээд өргөн жинсэн өмд, xар арзгар гутал, өөрөөсөө том аляaскаа өмсөөд тамxи олж татаxаар өвлийн xүйтэнд гадагшаа гарав. Xүн амьтан алга, байрны урдаx түцний гэрэл онгорxой байгааг нь илтгэнэ. Энэ бол миний байнгын үйлчлүүлдэг түргэн үйлчилгээний цэг, надад мөнгө байx байxгүй xамаа байxгүй, би бол “найдвартай” xүн билээ. Тамxиа асаангаа би найзуудынxаа байгаа орцны сургыг гаргаж аваад тэдэн руу явав. Лифтээр 9н давxарт гартал тамxиныутаа xүмүүсийн яриа. Энэ бол миний багийн найзууд, бид нар “гангста реп” байв. Бид орцонд шүлсээ xамаагүй нулимна, 10н давxарын буланд...
11:33 - 2013-04-13 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих |
Тухай: biy daalt Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - хүн Найзууд - Монгол хэл - newmongolblog - SeNji |