n
| hunii hugjil |
Танаас авъя
Танаас авъя
Сүү шиг сайхан сэтгэлээс тань савлаад авья Шүншигтэй бурхан шиг итгэлээс тань уутлаад авья Нар атаархсан цагаан инээдийг чинь гижигдээд авъя Намбалаг сайхан төрхнөөс чинь гуйж гувшаад авъя Уянгалаад дуулдаг хоолойноос нь уйлж дуулаад авъя Ухаарал хайрласан нандин сургаалийг нь хуулж бичээд авья Сэтгэл гижигдэм хөөрхөн аалийг нь сэмхэн хулгайлаад авья Сүсэглэн биширдэг залбирлыг нь хураагаад нууцлаад авья Дөлгөөн ухаалаг үгийг тоть шиг давтан ишлээд авъя Дэгжин хээнцэр маягийг дагаж дуурайн татаад авъя Бурам шиг идээ будааг нь магтаж сайшаан тосоод авъя Буянтай... 14:43 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихБолзоо
Болзоо"
Тэнгэрт эрхэлсэн оддын тоогоор дурлалын үг цээжинд ундарахад Тийм ээ, би чамдаа хайртай гэж хэлмээр байвч сэтгэл ичингүйрнэ Тогоотой цай шиг даргилсан амрагийн минь хайрын үгийг Талын цэцэгс нотлох гэж дэлбээгээ хумилгүй зунжин гайхуулна Нуурандаа эрхэлсэн шувуудын ганганаанд инээд бөмбөрч энгэртээ уналгүй хатна Нутгийн минь залуу хайраа илчилсэн анхны болзоо зүрхэнд уяатай ч сэтгэл алдуурна Нууцхан мөрөөдөл гэгээн хүсэлтэй ижилсэж хүлэг морьд шиг яаран яаран чам руу тэмүүлнэ Насны амраг чамайгаа сонгосон амрагийн болзоо дурлалд бялуурсан ч хайранд нялхарна Бямбасүрэнгийн. Бүж... 14:42 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСурагчийн уянга
Сурагчийн уянга" дууны шүлэг
Алдрай бяцхан насаараа дуугаа чимдэг Амьдралын гэгээн хүслээ мөрөөдлөөр дүүргэдэг Ариун нандин сэтгэлдээ багшаа дурсдаг Амин зүрхэнд уяатай миний сурагч нас аа Зүрхэнд ч ,зүүдэнд ч, уяатай миний сурагч нас Мөнгөн хонхны дуугаараа амьдралаа чимдэг Мөрөөдөл дүүрэн насаа эрдмээр дүүргэдэг Мөнхийн гэгээн сэтгэлдээ багшаа дурсдаг Мөнхөд зүрхэнд уяатай миний сурагч нас аа Зүрхэнд ч ,зүүдэнд ч, уяатай миний сурагч нас Хүсэл мөрөөдлийн дуугаараа итгэлээ чимдэг Хүндлэл хайрын сэтгэлээр дурсамжаа дүүргэдэг Үерхэл нөхөрлөлийн галаа эрхэмлэн нандигнад... 14:40 - 2013-09-11 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичихХүү минь
Хүү минь"
Хонгорхон хүү минь чи хаттай, бядтай эр болжээ Хорвоогийн ачааг даах тэнхээтэй, тамиртай болжээ Хатууг ялах сэтгэлийн хүчээ гал шиг бадрааж Хэцүүг дийлэх ухааны хүлгээ морь шиг сойж Эхлэл төгсгөлгүй амьдралын их тойрогт Эхнээсээ зөв алхаж гараанаасаа хурдан гараа Яг л тамирчин шиг Өнгөнд биш үнэнд шүтэж ухаанаа цэгцэл Өөдрөг сэтгэлээрээ жигүүрлэн өндөрт хөөр Яг л шувууд шиг Зовлон жаргалд ч сөхрөлгүй зоригоо чангал Зоргоороо сэтгэж түрүүлж урагшаа алх Яг л цаг хугацаа шиг Хорвоогийн барааныг арилгах биш , гэсэн ч Хүсэл бэлэглэх шувууд шиг жаргалтай амьдар Хүний тави... 14:39 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭмээ маани уншина
Эмээ маани уншина"
Эргэх хорвоогийн буяныг хэлхэж эмээ маани уншина Эхлэлгүй төгсгөл үргэлжилж номын хүрд эргэнэ Хамаг амьтны тусын тулд гэж наминчлан уншина Халуун бүлээ даатган хичээнгүйлэн гуйж шившинэ Хөвөрсөн эрхэнд хүний тавилан бүхэлдээ багтана Хүндлэл ерөөл ээлжилж орчлонгийн хүрд эргэнэ Ачлал бишрэлийг хослуулж алтан дэлхий гэгээрнэ Амьдралын ачааг тэнцүүлж эмээ маани уншина Бямбасүрэнгийн Бүжинлхам 2013 он ... 14:38 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихЭэжийн дээл
"Ээжийн дээл"
Элбэг хангалуун сэтгэлийн энгэрт сүү дусах шиг Ээжийн дээл надад дулаахан , нөмөртэй санагдах юм Элбэрэл ачлалын тэнгэрт наран дахиад мандах шиг Ээжийн дээлэнд итгэл хоргодоод дотно санагдах юм Хүсэл , мөрөөдлөө захандаа шигтгэсэн мэт өмнөөс угтаж мэндлэнэ Хүндлэл, халамжаа ханцуйндаа хурайлж намайг үнсэж хайрлана Захиас , сургамжаа шилбэндээ шингээсэн мэт ухааруулж эрхлүүлнэ Зөөлөн төрхөө өнгөндөө уусгаж урьдаас минь дотночилон тэвэрнэ Үнсэлт өхөөрдөл нь эмжээртэй ханисаад сэтгэлийг сэмхэн хөдөлгөнө Үргэлж хажууд байгаа юм шиг үнэр нь үнэртэж итгэл дахиад... 14:37 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихНайздаа
Найздаа"
Амьдрал сайхан шүү гэдэгт итгэж амьдар .Аз жаргал нь нисэн одовч итгэл бишрэлээ араас нь дагуулаад бүү хийсгэээрэй . Хонгор найз минь чи хатуухан дарсны амтыг ч хорвоогийн гашууныг ч , зүрхээрээ биш сэтгэлээрээ амс. Зүрхэнд чинь чиний зөөлөн, энхрий хайр, уянгалаг, намуун бүүвэй чинь байгаа болохоор үүрд хайрлаж бусдаас хамгаал. Сэтгэл чинь чамайг хамгаалах бамбай гэдэгт санал нийл . Алдаж онодог, авч өгдөг амьдрал байгаа болохоор сэтгэлийн савандаа алдаа оноо, уучлал ухаарал, жаргал зовлонгоо л агуул. Тэртээ тэргүй цаг хугацаа хэзээ цэвэрлэж хэзээ нандигнах, хэзээ дурсаад х... 14:36 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихХар цагаан
Хар цагаан
Харуусал байхгүй бол хайр үнэ цэнэгүй, хатуужил байхгүй бол зөөлөн хүндгүй, хар байхгүй бол цагааныг хүн хүсэхгүй,зовлонг амталж байж жаргалыг хүснэ, дуулсан хүнд уйлсан хүн атаархана, ухарч байхдаа урагшлахаа санана , энэ хорвоо юутай сонин юм бэ? юутай хачин юм бэ? Дандаа сайхан амьдрахаар би муухайг мартчих гээд байх юм. Үргэлж муухай явахаар хүмүүс намайг мартах гээд айлгах юм 2013 он Б. Бүжинлхам Дархан -Уул ... 14:34 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихӨлзийтөгсийг зураглахуй
Өлзийтөгсийг зураглахуй
Өлзийтөгс нэр шигээ сайхан эрхэмсэг ,гэгээхэн бүсгүй .Дорнын тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисч байгаа алтан хараацай, түүнд өөрийн гэсэн бодол бий, өөрийн гэсэн өнгө бий, өөрийн гэсэн дуу бий. Тэрээр цаг хугацаанд захирагдахгүй орон зайд гацахгүй ,чөлөөтөй нисч байна, дуудаж байна. Өлзийтөгс өөрийн гэсэн өнгөөр өргөн дэлхийг, өндөр орчлонг зурж байна, бүтээж байна. Яагаад тэр өнгө?, яагаад тэр сэтгэл? ,яагаад тэр гуниг? нүдэнд сайхан тэгээд бас ээлтэй дулаахан байгаа юм бол ... Аргагүй шүү дээ. тэр чинь эмэгтэй хүн, тэр чинь гэгээн хүн , тэр чинь цайлган хүн шүү ... 14:33 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичихСэтгэлийн цэцэрлэг
Сэтгэлийн цэцэрлэг"
Та зүрх сэтгэлийнхээ цэцэрлэгт атаархал, үзэн ядалт, шуналын үрийг хэзээ нэгэн цагт анзааралгүй , санамсаргүй тарьчихсан бол тэр бяцхан үр яаж ч нууж хичээгээд далдлаад байх тусам ургаж цэцэглээд аварга том болно.Томрох тусам танд захирагдахгүй, таны гэгээн сайхан , итгэл найдварын бяцхан дэлбээг ,нандигнаж хайрладаг хайрын төгөлийг юу ч үгүй, хайр найргүй устгана. Ариун тунгалаг , ухаарал уянгын ногоохон соёог арчилж, хичээж ургуулвал таны цэцэрлэгт аз жаргал айлчилж инээд хөөрөндөө сэтгэл чинь нар шиг гийж , сар шиг туяарах болно. Ургах тусам та бусдад сайхныг бэ... 14:31 - 2013-09-11 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих |
Тухай: biy daalt Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - хүн Найзууд - Монгол хэл - newmongolblog - SeNji |